Б.Догмид: Хүний хань
Аньсага, сормуус аяндаа анилдан зvvрмэглэмээр нам гvмхэн аглаг хээр талд цагаан өвс аниргvйхэн ганхана. Аль дивангарт мартагдаж орхигдсон өнчин булшин дээр аян замын тоосонд дарагдсан элэнхий ноорхой хувцастай хижээл хар хvн нар жаргахын өмнө хvрч ирэв. Тэртээ тэнгэр, газрын савсалганд Баянбараатын хөглөгөр хөх уул сvvмэлзэн харагдах нь санаа алдмаар сайхан.
- No comment
- Categories: Уран зохиол (20)