"Жанчхүүгийн даваанаас нааш Монгол нутагт шаахайны мөр бүү гараг” хэмээн Монголын төр Хятадуудыг 20 дугаар зууны эхнээс авахуулан эх орноосоо үе шаттайгаар хөөн гаргасан байдаг. Үүний хамгийн сүүлчийнх нь 1979 онд тохиосон гэдэг. Тухайн үеийн үйл явдлыг ахмадууд маань "70, 80-аад оны үед нийслэл тэр дундаа 100 айлд суурьшсан олон мянган