Хар тугалганы талаар та юу мэдэх вэ.Хүний биед ороод эргэж гардаггүй,хуримтлагдсаар хорт хавдар болонхувирдаг энэ бодисын талаар бид олонудаа ярьдаг ч түүний бохирдолд хэрхэнөртөж байгааг төдийлөн мэддэггүй. Өнөөцагт хорт хавдрын өвчлөлийг ханиаднывирус мэт дуугүйхэн хүлээн зөвшөөрчсуугаа бид өвчнийхөө учир шалтгааныголохын тулд юу ч хийхгүй сууна. Магадгүйхорт хавдар гээчийн жинхэнэ шалтгаанбайж мэдэх хар тугалганы хор хөнөөлийнталаар “Зууны мэдээ” сонин цувралнийтлэл хүргэхээр бэлтгэлээ.
СҮҮЛИЙН НАЙМАН ЖИЛ ЦУСАН ДАХЬ ХАР ТУГАЛГЫГ ШИНЖЛЭЭГҮЙ
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд ОХУын Ангарскийн институттай хамтран хамгийн сүүлд2006 онд Улаанбаатарын хүүхдүүдийн цусанд байгаа хар тугалганы хэмжээг шинжилж байжээ. Хүний 1 дцл цусанд10 микрграммаас ихгүй хар тугалга байх ёстой байтал тухайн үед нийслэлийн дүүргүүдээс санамсаргүйгээр сонгожавсан хүүхдүүдийн цусанд энэ хэмжээ 15 орчим микрграмм байжээ. Үүнээс хойш энэ төрлийн судалгааг дахижхийгээгүй байна. Харин 2006 оныг 2014 онтой харьцуулахад автомашины тоо, агаарын бохирдол гээд хар тугалгаарбохирдуулах хүчин зүйл хэрхэн нэмэгдсэн нь тодорхой. Тиймээс юуны түрүүнд дээрх шинжилгээг яаралтай хийж,өнөөдөр бидний цусанд ямар хэмжээний хар тугалга агуулагдаж байгааг мэдэх нь нэн түрүүний шаардлага болжбайна.
Түүнчлэн дүүргүүдийн хөрс, ус, агаарт агуулагдаж байгаа хар тугалганы хэмжээг нарийвчлан тогтоохсудалгааны багийг яаралтай байгуулах хэрэгтэй болов уу. Хар тугалга гэж ямар хорт бодис вэ. Нийгмийн эрүүлмэндийн үндэсний төвөөс авсан мэдээллээр хар тугалга нь хүний биед орсноор цусаар шимэгдэж мэдрэлийн эсийггэмтээдэг. Биеэс бараг гадагшлахгүй буюу хуримтагддаг металл аж. Улмаар хүний оюун ухаан, нөхөн үржихүйн үйлажиллагаанд нөлөөлж, цуллаг эрхтэн буюу булчин, мэдрэлийн системд бөөгнөчихдөг байна. Хар тугалганыбохирдолд өртсөн хүүхдүүд оюуны чадамж муутай болж, түргэн ууртай, уцаартай болдог байна.
Бөөр, элэг,булчинд хуримтлагдагдаж хордуудахаас гадна урагт нөлөөлөх аюултай гэнэ. Бид үр хүүхдээ хар тугалганыхордлогоос сэргийлэхийн тулд ядаж авто замтай ойрхон явахдаа өндөрт тэвэрч явах хэрэгтэй. Учир нь нэг литр хартугалгатай бензинийг шатаахад нэг грамм хар тугалга агаарт цацагдаж байдаг тул машины яндангаас үр хүүхдээ холбайлгаж, амны хаалт хэрэглүүлж занших шаардлагатай юм. Энэ мэтчилэн хар тугалгын бохирдлын талаар асаролон баримт, мэдээлэл бий. Нэгэнт гол эх үүсвэр болсон түүхий нүүрс түлэх, автомашины угаарын асуудлыгшийдэхэд хүндрэлтэй байгаа тул шийдэж болох гарцуудыг юуны түрүүнд хайх хэрэгтэй болов уу. Тиймээс “Хар тугалгаSOS зарлаж байна” сэдвийг барилгын засварт өргөнөөр ашигладаг будагнаас эхэлж байна.
ШАР, УЛААН, НОГООН БУДАГ ХАМГИЙН ИХ ХАР ТУГАЛГАТАЙ
Барилгын гадаад, дотоод засалд будаг чухал үүрэгтэй. Барилгын материалын худалдаанд хамгийн их гүйлгээтэй ньч будаг. Манайх Хятад, Япон, Солонгос, Европын зарим орноос будаг импортлон хэрэглэж байна. Тэр дундаа нийтзах зээл, импортын ихэнх хэсгийг Хятадаас импортолсон тосон болон нунтаг будаг эзэлж байгаа. Үнийн хувьдбусдаасаа 23 дахин хямд байдаг нь ч үүнд нөлөөлдөг. Толгой эргэм муухай үнэртэй хятад будгийг хортой гэдгийгхүн бүр гадарладаг ч хямд үнээс нь татгалзаж чадахгүй хэвээр л байна. Хэдийгээр иргэд аль болох чанартай будагхэрэглэхийг эрмэлзэж байгаа ч сургууль, цэцэрлэгийн завсар, орон сууцны дотоод засалд хятад будаг байр сууриатавьж өгөхгүй. Тэгвэл бидний хүүхдүүдийн сурдаг сургууль, цэцэрлэгийн хана, шаланд хэрэглэдэг энэ будаг “хаан хор”гэгдэх хүнцэл, хар тугалга, хром зэрэг хүний биед хортой металлыг агуулж байдгийг манай улсын эрдэмтэд олжтогтоожээ. Гэхдээ төр төлөөлсөн эрдэмтэд биш. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, БОНХЯ-ны химийн хортболон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлөөс будган дахь хар тугалгынхэмжээг тодорхойлох судалгаа өнөөг хүртэл хийгдээгүй гэсэн хариултыг өгсөн юм. МУИСын Физик, электроникийнсургуулийн профессорын багийнхан энэ судалгааг хийжээ.
Тэд 100 айлаас Хятад улсад үйлдвэрлэсэн “Honglian”,“Chulei”,“Shunshiyouqi” брэндийн будагнаас үндсэн өнгө болох улаан, шар, ногоон, хөх өнгөөс нийт 12 төрөл, ОХУдүйлдвэрлэсэн “Ленинградские краски” брэндийн будагнаас гурван төрлийн дээжийг авч шинжилжээ.Шинжилгээний дүнг баталгаажуулахын тулд Солонгосын нэгэн төслөөс санхүүжилт авч Герман улсын Гётинген ихсургуулийн багтай хамтран тус сургуулийн лабораторид давхар шинжилж.
Ингэхдээ Монголоос авч очсон дээрхдээжин дээр нэмэн Германы ижил 10 төрлийн будгийг нэмж судалсан байна. Харин хариу нь тун харамсалтайгарчээ. Ижил төрлийн хэмжээтэйг шинжлэхэд монголчуудын хана, шал, гэрийн модонд өргөнөөр хэрэглэдэг шар,улаан, ногоон өнгийн хятад будганд хар тугалгын хэмжээ нь 309-24300 ppm гарсан байна. Харин орос будгийнх нь408-933 ppm хэмжээ бүхий хар тугалгатай байжээ. Гэтэл тэнд очоод харьцуулж үзсэн ижил төрлийн герман будгандхар тугалгын хэмжээ ердөө 2-18 ppm байсан байна.
Харин хөх өнгийн хятад будганаас харьцангуй бага буюу106ppm хар тугалга илэрчээ. Хром, хүнцэл, кадми зэрэг бусад хүнд металл ч илэрсэн байна. Хэдийгээр нэг сургуулийнсудалгааны лабораторийн шинжилгээний дүнг олон нийтэд сүржнээр дэлгэлээ гэж зарим нэг нь ундууцаж мэдэх.Гэвч энэ үр дүн бол манай төрийн байгууллагууд, яг энэ ажлыг хийх ёстой хүмүүс импортын будганд хорт бодисынагууламж ямар байгааг судалж, өөрсдөө ард түмэнд сэрэмжлүүлэг хүргэх ёстойг сануулж буй явдал юм.
ШАР, УЛААН ХҮРЭН ОХРООС ХҮНЦЭЛ ИЛЭРЧЭЭ
Барилгын гадна засал болон хашааг будахад бид охрыг өргөн хэрэглэдэг. Устай хольж буддаг энэхүү хуурайбудагнаас найман төрлийг дээжийг судалгааны багийнхан авч явжээ. Гэтэл мөн л хар тугалганаас гадна “хаан хор”гэж нэрлэдэг хүнцэл шар, улаан хүрэн өнгийг охроос их хэмжээгээр гарчээ. 1900ppm хэмжээтэй хүнцэл хятад охроосгарч байхад ижил төрлийн герман охроос 53-165 ppm илэрсэн байна. Энэ харьцаа биднийг ямархуу хортойматериал хэрэглэж, дотор нь хордож суугааг илхэн харуулна. Охроор ихэвчлэн хашаа, байшингийн гадна талыгбуддаг. Тэгвэл бороо орох бүрт энэхүү будаг нь урвалд орж, тэр хэрээр хүнд металлууд нь хөрсөнд шингэжбохирдуулж байдаг ажээ.
Үргэлжлэл бий
Б.СОЛОНГО
polit.mn