УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй  ярилцлаа. -Та өнөөдөр /өчигдөр/ Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Ямар онцлогтой хууль болов? - Хуулийн төсөл бүхэлдээ Монгол Улсад хараат бус, хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүйн салбарыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа. Эцсийн дүндээ иргэддээ үнэн бодит мэдээлэл авах боломжийг бүрдүүлэхийг төлөө хийж байгаа ажил юм.