Хятадад коронавирусний халдварын 15 шинэ тохиолдол илэрчээ
БЭЭЖИН. /Xinhua/. Сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-д коронавирусний халдварын шинж тэмдэгтэй долоо, шинж тэмдэггүй найман тохиолдол илэрсэн бөгөөд 18 хүн эдгэрч, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлжээ.
Халдварын шинж тэмдэгтэй долоон тохиолдлын зургаа нь Зилинь мужид илэрсэн бол нэг тохиолдол нь зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд Шанхайд бүртгэгдсэн байна.
- Categories: Дэлхийн дахинд (7)