УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.01.12/ нэгдсэн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27.1 дэх заалтыг үндэслэн Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр томиллоо. Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуулийн ахлах багш Д.Даваасамбуу, гишүүдэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Их Амар” группийн ерөнхийлөгч М.Энх-Амгалан, Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч Л.Ариунаа, Өмгөөллийн