Хүнсний захаар орж мах авах гэтэл тэнгэрт хадсан үнийг сонсоод харвах шахав. Яаж шүү хямдхан мах авдаг билээ гэж толгойгоо гашилгаж зах дотор тэнүүчлэн явтал, -Хямдхан үнэтэй, шинэ мах аваарай гэж хашгирах нь баярын совин татууллаа. Гэхдээ тэр худалдагч ганцаараа ингэж хашгирах нь нэг л “но”-той. Ямар ч мах байж мэднэ