Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар айл өрхийн хэрэглээний халуун ус, цахилгаан болон ус, дулаан, хогны төлбөрийг энэ сарын 1-нээс ирэх оны 7 дугаар сар хүртэл тэглэсэн. Өөрөөр хэлбэл иргэдийн хэрэглээний зардлыг төр даана гэсэн үг юм. Харин ингэхдээ 100 метр кв талбайн хэмжээнд дүйх төлбөр хөнгөлөх бөгөөд, үлдсэнийг иргэд өөрсдөө төлнө