Төрийн мөнгөөр тансагласан  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар гурван сарын хугацаанд цалингийн 20 хувиар торгуулахаар болжээ. Түүнийг төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.2-ийг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр  шийтгэжээ.