Xэнтий аймгийн Ардчилсан намаас аймгийн ИТХ-ын сонгуулийн 25 тойрогт 39 хүний нэр дэвшүүлснээ аймгийн сонгуулийн хороонд хуулийн хугацаанд нь бүртгүүлж нэр дэвшигчдийнхээ холбогдох материалыг хүлээлгэн өглөө. Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 30 настай, хамгийн ахмад нь 59 настай, нийт нэр дэвшигчдийн 18 хувь буюу 6 нь эмэгтэйчүүд байна.