Хэл хүүхдийн бүхий л талын хөгжил, боловсрол, төлөвшилд чухал нөлөөтэй. Хүүхэд хэл ярианы тусламжтайгаар орчноо таньж, бусадтай харилцаж, нийгэмшдэг. Түүнчлэн хүүхдийн хэл ярианы чадвар сайн бол хожим амжилттай суралцах, ажил, амьдрал нь өөдрөг байх үндэс суурь болдог хэмээн Брюггэ Валбурга, Моос Катарина нарын “Хүүхдүүд ингэж ярьж сурдаг” номд бичжээ. Манай улсад