Улс орнуудын Засгийн газруудын хувьд зээл авах үндсэн зорилго нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх, дотоод санхүүгийн зах зээлээ дэмжих байдаг. Зээл авч буй Засгайн газрууд зээлийг ихэнхдээ төсвийн алдагдлаа санхүүжүүлдэг зорилгоор авдаг ч, бүх л Засгийн газрууд төсвийн алдагдалтай байдаг, зээл нь алдагдлаа нөхөхөд зориулагддаг гэвэл ташаа ойлголт болно.