Нийтийн эзэмшлийн газарт хууль бусаар олгогдсон 34 газрын нэрсийг гаргаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэхүү газруудыг улс, нийслэлээс хурааж авах шийдвэр гаргасан. Хотын төвд асар өндөр үнэд хүрэх газрыг аж ахуйн нэгж, иргэд шууд хураалгах эсэх нь эргэлзээтэй байгаа тул газрын асуудлаар манай сонин цувралаар сурвалжлан хүргэж байгаа билээ. Харин энэ