Бондын өрийг бондын өрөөр дарах аргыг амжилттай хэрэгжүүллээ хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр мэдээллээ. Ямартаа ч Монгол Улс дампуурлаа зарлалгүй аргалаад өнгөрч байгаа хэрэг. Гэхдээ ингээд тайвшраад мартчихгүй бол Засгийн газрын өр буюу “Чингис” бондын эхний хэсэг ирэх онд төлөгдөх ёстой. Жил ч хүрэхгүй хугацаа үлдээд байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ.