“МD Тор” гэх барилгын компанийг иргэдийг хулхиддаг гэдгээр нь өдгөө олон нийт андахгүй сайн мэднэ. Нэгэнтээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт явуулж, “МD Тор” тэргүүтэй 50 гаруй барилгын компанийн зөрчлийг илрүүлж байсан билээ. Энэхүү шалгалтаар дээрх компаниуд нийт 560 иргэнд гурван тэрбум төгрөг идсэнийг илрүүлж зөрчлөө арилгах шаардлага өгсөн