Монгол цэргийн музейгээс хийсэн сурвалжлагаар Сүхбаатар аймгаас олдсон гэх түүхийн дурсгал дамын наймаачдын гараар орж  тус музейд тавигдсан асуудлыг “Зууны мэдээ” сонин  хөндсөн билээ. Түүхийн ховор дурсгал нь XIII зууны үеийн баатрын үйсэн саадаг  гэсэн нэр, тайлбартай. Анх баруун аймгаас олдсон эртний баатрын үйсэн саадаг тус музейд байсан бөгөөд хулгайд