АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт сүндэрлэж байсан Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхгийг 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр алан хядагчид нисэх онгоцоор мөргөж нураалаа. Тухайн үед АНУ-ыг удирдаж байсан Ж.Бушийн шийдвэрээр хэргийн эзнээр Аль-Каидаг нэрлэж, алан хядагчдыг нухчин дарах ажиллагааг Афганистанд эхлүүлж, Талибын дэглэмийг түлхэн унагах ажил болон өрнөж,