Манай улсын иргэд ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш өөрийн эзэмшлийн автомашинтайгаа хилээр их гарах болсонтой холбогдуулан зарим автомашинуудаас цацрагийн бохирдол илрэх явдал гарсаар байна. Иймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто худалдааны зах, зогсоолуудад худалдаалж буй Япон Улсаас импортлогдсон автомашинуудад