Өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа. -Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн байдал сайнгүй байна. Үүнийг дагаад ажилгүйдэл, ядууралнэмэгдлээ гэдгийг статистикийн байгууллагын судалгаа ч харуулах боллоо. Үүнтэй уялдуулаад Банкнаасиргэд, байгууллагуудад олгодог зээлтэй холбоотой Иргэний хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн талаартаны нэлээд ярьж, тэмцэж явдаг сэдвээр ярилцахаар урьсан юм. Хамгийн сүүлд сар гаруйн өмнө та Үндсэнхуулийн цэцэд хандсан байх аа? -Тэгсэн. 2016 оны гурвадугаар сарын 28-ны өдөр Иргэний хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн талаар Цэцэд хандсан. Товчхондоо, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн