МОСКВА. /Voice Of Russia/. Европын эрдэмтэд хамгийн анхны удаа нохой хувилахаар бэлтгэж байна. Эрдэмтдийн хэлж буйгаар, гэрийн тэжээвэр амьтдаа хувилж авах гэсэн олон сая хүн байдаг учир уг ажлыг хэрэгжүүлэх болжээ. Нохойг хувилах туршилт хийх багаж тоног төхөөрөмжийг БНСУ-д суурилуулсан байна. Учир нь тус улс энэ чиглэлээр нэлээдгүй амжилт олсон байна.