8 дугаар сарын 2. Энэ өдөр Монголын түүхэнд нэгэн хар өдөр болсон юм. 1281 оны 8 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө Их Монголын Юан улсын их цэрэг флот Японы арлын Хаката булангийн ойролцоо далайн хар шуурганд сүйрч, зарим сурвалжийн мэдээгээр ганцхан шөнийн дотор 4000 орчим хөлөг онгоц, 150 мянга орчим