Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг огцруулснаар МАН-ын бүлэг албан бусаар хоёр хуваагдаад байгаа. Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар гарын үсэг зурсан буюу У.Хүрэлсүхийг дэмжсэн 33-ын хийгээд гарын үсэг зураагүй 32-ын бүлэг бий болсон. 65 гишүүнтэй албан ёсны бүлэг ийнхүү албан бусаар хуваагдсанаас болж тамгаа хүлээн аваад долоо хонож байгаа Ерөнхий