Өнгөрөгч гуравдугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймрийн улмаас 2-3 айлын 52 тооны адуу гал түймэрт өртөж, амьдаараа шатжээ. Харамсалтай нь уг хэргийг орон нутгийн удирдлагууд хав дарж, нуусан тухай эх сурвалжууд мэдээлж байгаа юм.