Дэлгэцийн шинэ бүтээл нээлтээ хийх болгонд нэгэн хошин үзэгдэл гардаг боллоо. Тэр нь бүр сүүлдээ даамжраад хүүхэд, хөгшдийн доог болсон байна. Шинээр хийсэн уран бүтээлээ танилцуулахдаа, олны сонорт хүргэдэг сурталчилгаа нь ийнхүү бүтээлийн нэр хүндийг унагах шалтгаан болдгийг уран бүтээлчид тэр бүр мэддэггүй болов уу. Тэр дундаа киноныхоо нээлтийг хийсний дараа