Ираны ерөнхийлөгч Хасан Роухани сайд нарынхаа танхимын хуралд үг хэлэхдээ "АНУ-ын ерөнхийлөгч Трамп Ираны цөмийн хэлэлцээрээс татгалзвал урьдын буруу үйлдлээ давтаж байна гэсэн үг. Үүнээс АНУ л хохирол амсана" гэжээ. Роухани мөн "Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийг хамгаалах нь гарын үсэг зурсан орнуудын нэр хүнд, Олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлтэй холбоотой