Улаанбаатарчууд арав гаруйхан жилийн өмнө өнөөдрийнх шигээ голын ус урсах, навчис сэрчигнэх, салхи исгэрэхийг үгүйлдэггүй, эрэн хайдаггүй байсан нь дуу шуугианы бохирдол тухайн үед бага байсны нотолгоо юм. Тэр хэрээр бидний бухимдал, тархины ядаргаа ч бага байсан биз. Харин өдгөө машины дуут дохионоос эхлээд тээврийн хэрэгсэл, гудамж талбайн хаа нэгтээгээс