Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 1-нд эхэлсэн. Нэр дэвшигчид уламжлал ёсоор сурталчилгааны самбараа булан тохой, явган хүний зам гээд аль боломжтой газарт байршуулж байна. Ингэхдээ явган зорчигч,  хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг зөрчсөн,  сонгогчдоо   үл тоомсорлосон, ёс зүйн хувьд  байж боломжгүй алдааг  МАН-ын зарим нэр дэвшигч гаргажээ.