Хонконгод өчигдөр орой олон нийтийн эсэргүүцлийн жагсаал болж, иргэд цагдаа нартай мөргөлджээ. Мөргөлдөөний үеэр эмх замбараагүй байдал үүсч, цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглаж, үймээнд идэвхтэй оролцсон зарим иргэдийг баривчилсан байна. БНХАУ Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлахаар завдсан нь хонконгчуудыг ийнхүү цар тахлыг ч үл хайхран дахин гудамжиндаа гарч ирэхэд хүргэжээ. Эрх баригчид уг хуулийг Хонконгод салан тусгаарлах үзлийг