БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зохион байгуулагдсан Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонконгийн Ерөнхий захирагч Лян Жөн-Ин-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хоорондын хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид ямар чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан