ХХАА-н сайдын зөвлөлийн шийдвэрээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх суманд үржүүлж буй уртавтар биетэй, ноолуур ихтэй, бүдүүвтэр ноостой, мах-өөх, ноосны чиглэлийн хонийг “Дархад үүлдрийн хонь” гэж нэрлэн, бие даасан үүлдрээр баталгаажууллаа. Энэхүү “Дархад үүлдэр”-ийн хонины үржлийн ажлыг удирдан зохион байгуулсан ахмад мал зүйч ХААИС-ийн хүндэт доктор Б.Чутнай, Монгол Улсын зөвлөх мал