Зуны дунд сарын жирийн нэгэн өдрийн жин үдийн халуун, агаар дүнгэнүүлэн нуугина. Нүдэнд унасан цэгээн шиг өчүүхэн цагаан үүл тэртээ тэнгэрийн хаяанд гялайхаас өөр зүйл тэнгэрт алга. Ов товхон бор толгодын дээгүүр зэрэглээ үелзэн сүүмэлзэж, хээрийн хөх чогчого хаа нэгтэй шогширохоос өөр амьд амьтан үгүй мэт нам гүм. Бүрэнгийн голын эхээс