ММА буюу холимог тулааны спортын тамирчин Хүүхэнхүүгийн Амартүвшин АНУ-д болсон Chosen Few хэмээх тулааны аварга шалгаруулах тэмцээнд хүч үзлээ. Х.Амартүвшингийн хувьд холимог тулаанаар Монгол Улсдаа гурван удаа аварга болж байсан бол олон улсын тавцанд 10 дахь тулаанаа хийсэн нь энэ байлаа. Өдгөө 33 настай тэрбээр жүдо бөх, рагбигаар мөн хичээллэдэг туршлагатай тамирчин