Нэн ховор амьтан худалдаалж байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтэс шалгалт явуулжээ. Ийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор” худалдааны төвийн автомашины зогсоолд, cэжигтэй этгээдүүд гурван ширхэг хойлог шувууны махыг 600 мянган төгрөгөөр худалдахаар авчирсныг дайчлан баривчилсан байна. Түүнчлэн эд мөрийн