2018.02.01. Улаанчулуутын хогийн цэг. Тавьсан будаа хөлддөггүй таван ес эхэлсэн хэдий ч, жавар тачигнасан хүйтэн өдөр хүн, үхэр хамтдаа хаа сайгүй “бэлчиж” хог сэндийчэн хоол эрж, дээгүүр нь элээ, хэрээ гуаглан ниссэн дүр төрх өнөөх л хэвэндээ. Биднийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур анх очиход хогийн цэгийг цас нэвсийтэл дарж, тэр