Засаг болох замаа 60 саяар зассан уу?
Олон ястнуудын өлгий Ховд аймгийнхан түүхэндээ 19 дэх засаг ноёноо өнгөрсөн сарын 30-нд сонгосон.
Тэр хүн бол Цэцэгт-Олхонууд овгийн Дамдиндоржийн Цэвээнравдан. Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багийн нутагт Эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу гуравдугаар сарын 8-нд мэндэлсэн тэрбээр 42 жилийн дараа нутгийнхнаа захирах хувьтай байжээ. Ховдын Засаг дарга Д.Цэвээнравдан гэж хэн бэ.
- No comment
- Categories: Улс төр