Ховд аймагт голууд үерлэж, мал эрсэдсэн талаар цахим хуудсуудад мэдээлсэн. Энэ талаар тус аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбатаас тодрууллаа. Тэрбээр "Голуудын усны түвшин дээшилсэн. Тухайлбал, Буянт, Ховд, Булган, Цэнхэрийн голын усны түвшин их нэмэгдсэн байна. Одоогоор үерээс шалтгаалан Мөнххайрхан сумын иргэд голоо гаталж чадахгүй байна. Манай аймгийн Онцгой байдлынхан өдөр болгон