“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд энэ сарын 27-ноос 29-ны өдүүдэд хилийн боомтууд ажиллахгүй. Учир нь энэ өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тохиох юм. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.