Германы гаалийн ажилчид Ираны хивсний наймаачдын нуусан 45 кг героиныг хивснээс олсон гэнэ. Энхүү хэрэгт Польш , Франц, Бельгийн хэд хэдэн хүмүүсийн сэжиглэн баривчлахад хүргэсэн байна. Эрх бүхий байгууллагаар дурьдсанчлан, гуурсанд савлагдсан герионыг хивсний үндсэн утас болгон хивс нэхсэн байжээ. Иранаас илгээгдсэн есөн хивсний жин хүнд байсан учраас гаальчдын анхаарлыг татжээ.