Баянгол дүүрэгт энэ сарын 16-нд буюу өчигдөр таван иргэн хордож амиа алдсан. Тэдний амиа алдсан шалтгаан нь архинаас болсон байж болзошгүй гэж үзээд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 20-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглох шийдвэр гаргасан. Гэвч зарим иргэд өчигдрөөс эхлэн