Монгол улсад 2005 оноос хойш 3 төрлийн хачигт халдвар болох хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг халдваруудыг албан ёсоор оношлон бүртгэж эхэлсэн. Хачгаар дамжих халдвар нь  дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4-10 сарын турш бүртгэгддэг. Хачигт энцефалит өвчин нь вирусээр үүсгэгддэг, эмнэл зүйн хувьд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих,