Би өөрийнхөөрөө дэлгэрэх ялдам сарнай Би өтлөхдөө ч өнгө үл хувирах хатан сарнай Би бууж мордохдоо гэрэлтээд одсон монгол бүсгүйн үр Би үнэний эрэлд бэдэрсэн өр нимгэн хуульчийн охин Би амьдралын харгуйд мянгантаа бүдрэвч түмэнтээ сэхэх цуцашгүй даяанч Би хайрын далайд сэлүүргүй хөвсөн ч сөхөрч гундаагүй эрхэмсэг ялгуун Би уяхан замбуулинд уйлж инээж гуньж баясан өөрийгөө