Жилийн жилд цэцэрлэгийн бүртгэлтэй зэрэгцээд урт оочир, хэрүүл маргаан тасардаггүй билээ. Өмнөх жил нэг ангид 50-60 хүүхэд суралцаж байсан бол энэ жилээс эхлэн анги тус бүрийн хүүхдийн тоог цэцэрлэгийн багтаамж, анги танхимын хүрэлцээг харгалзан үзсэний үндсэн дээр бүртгүүлэх хүүхдүүдийн эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан бүртгэж авах боломж тун бага байгаа юм.