Өнгөрсөн оны есдүгээр сард Узбекистаны нийслэл Ташкентад болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д жинхэнэ шуугиан тарьж, олон монгол хүний магнайг тэнийлгэсэн тамирчин бол Сүхээгийн Цэрэнчимэд. Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 60 кг-ын жинд тив, дэлхийд ноёлдог хашир туршлагатай тамирчид хүртэл 19-хөн настай монгол охины дархан мэх буюу хөл авах мэхэнд унахгүйг хэчнээн хичээгээд ч