Хотын захирагч Э.Бат-Үүлийн хүүгийн эзэмшлийн гэж яригддаг BRIX бааранд бусдыг зодож танхайран хүнд гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 24-25-ныг шилжих шөнө  Brix ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗРААР үйлчлүүлсэн хэсэг залуусыг тус баарны хамгаалалтын албаныхан шөнөжин тамлан зодсон хэрэг гарсан байна. Тус газраар үйлчлүүлсэн дөрвөн залуу тооцоогоо хийх үед 150 мянган төгрөг дутжээ.