Нийслэлийн хоёрдугаар амаржих газрыг тойронд өндөр барилгууд баригдсанаас төрөх эмнэлгийн халаалт доголдож, эх, нялхас даарах болсон байна. Дулааны шугам сүлжээний асуудлаас болж тус амаржих газар 2013 онд хүндхэн өвөлжсөн бол дээрх асуудал энэ жил ч давтагдах бололтой. Харин үүнд "Улаанбаатар” их дэлгүүрийн удирдлага буруутай гэж амаржих газрынхан үзэж байгаа аж.