"ХҮҮДИЙ ДҮҮРЭН АЛТААР Ч СОЛИХООРГҮЙ ХҮҮХЭД ГЭЖ ТОМ ХӨРӨНГӨ ТАНьД БИЙ ШҮҮ ДЭЭ" “Байхгүй зүйлээрээ дутахын гачлан Байгаа зүйлсээ голохын гаслан Хүссэндээ хүрсэн ч уйдахын зовлон Ховдог сэтгэлийн түмэн тарчлан” Бид дандаа өөрт байхгүй зүйлсээ анзаардаг. Байхгүй зүйлсээ хараад л явдаг, ингэж өөрийгөө гуйлгачин болгоод байдаг. Хэн нэгэн хүний хөмсөг нь тод, чинийх болохоор бүдэгхэн.