Жил бүрийн арваннэгдүгээр сараас хойш халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл утаанаас ч дутахгүй их асуудал үүсгэдэг. Энэ бол миний эх оронд өвлийн улирал айлчлан ирсний хамгийн тод илрэл. Өвөл хүйтэрнэ, даарна, бас халтирна. Халтирахад ямар нэгэн байдлаар хүнд, хөнгөн гэмтэнэ. Үүнийг өнөөдрийн УИХ-д суугаа 76 гишүүний нэг нь хэлсэн байдаг. Түүний зөв.