Баруун Африкт эбола вирусийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 2.800 давж, даваа гарагийн байдлаар халдварын 5.800 тохиолдол бүртгэгдсэн гэж ДЭМБ мэдээллээ. Өнгөрсөн гуравдугаар сард эбола вирус тархсан талаар анх албан ёсоор мэдээлснээс хойш зургаан сарын хугацаанд эрүүл мэндийн байгууллагын 337 ажилтан уг вирусаар халдварлаж, тэдний 181 нь нас барсан байна.