Мэргэжлийн сүмогийн ёкозүна Хакүхо нэг өдөр бага сургуулийн багш боллоо. Нэгдүгээр сарын 31-ний өдрийн өглөөний бэлтгэлийн дараа Хакүхо Миягино дэвжээнийхээ ойролцоо орших Мидори бага сургуульд айлчлан багш сурагч нийлсэн 450 гаруй хүнд лекц уншлаа. Тэрбээр “Мөрөөдөл болгон заавал биелэх албагүй ч хүн мөрөөдөлтэй байх нь чухал.