Хакүхо: Зодог тайлах болоогүй байна
Мэргэжлийн сүмогийн дээд зиндааны хаврын барилдаанд түрүүлсэн Хакүхо Даваажаргал баруун гартаа бэртэл авсан талаар “Japan times” сонинд мэдээллээ. Осака хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр их аварга М.Даваажаргал “Хэцүү байсан ч эзэн хааны цом, үзэгчдээ хүндэтгэж өвдөлтеө тэвчсэн. Эмч бэлтгэл, сургуулилт хийхийг хориглосон. Гэхдээ би зодог тайлах бодолгүй байна” хэмээжээ.
- No comment
- Categories: Хүмүүс (13)